Тайланд улсад “Google” компани нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Тайланд улсад “Google” компани нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

“Google” компани  Тайландад шинэ дата төв байгуулах, үүлэн дэд бүтцийг өргөжүүлэхэд зориулж 36 тэрбум тайланд бат буюу нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ энэ даваа гарагт мэдэгдсэн байна.

Тодруулбал хөрөнгө оруулалтыг хийснээр 2029 он хүртэл жилд дунджаар 14 мянган ажлын байр бий болно гэж “Google” компани “Deloitte” төслийн судалгааг эш татан мэдээлсэн байна. Мөн  “Бангкок, Чонбури дахь “Google”-ийн үүлэн болон дата төв нь “Google Cloud” платформын хүчин чадал, хиймэл оюун ухааны инновац, хайлт, газрын зураг зэрэг компанийн алдартай дижитал үйлчилгээнүүдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад тусална” гэсэн юм. Тэгвэл дата төв нь Чонбури муж дахь аж үйлдвэрийн бүсэд байрлах бол хувийн болон төрийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан техник хангамж, программ хангамжаас бүрддэг үүлэн тооцооллын төв нь нийслэл Бангкок хотод байгуулагдах аж. Мөн Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинават хэлэхдээ, “Google”-ийн хөрөнгө оруулалт нь тус улсын “Cloud First” бодлоготой “төгс нийцэж байна” гэжээ.