Ж.Ганбаатарын "хүн" Ө.Сумъяабаатар БГД-т ажилладаг 481 төрийн албан хаагчийг сонгуульд дайчилж, "Заавал ялна. Үр дүнд нь ажилгүй болно шүү" гэж тулгаж, хууль зөрчжээ

Ж.Ганбаатарын "хүн" Ө.Сумъяабаатар БГД-т ажилладаг 481 төрийн албан хаагчийг сонгуульд дайчилж, "Заавал ялна. Үр дүнд нь ажилгүй болно шүү" гэж тулгаж, хууль зөрчжээ

2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр /2023.09.29/ Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ хуралдаж, Ө.Сумъяабаатарыг тус дүүргийн Засаг даргаас огцруулсан. Түүнийг Баянгол дүүргийн Засаг даргаас огцруулахад тухайн үед хотын дарга, нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар голлох үүрэгтэй оролцож, ИТХ-ын одоогийн дарга Б.Сэмжидмаа тусалсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байв.

-Ж.ГАНБААТАР, Ө.СУМЪЯАБААТАР НАР НЬ ӨӨРИЙН БАГИЙНХНЫГ БГД-ИЙН ӨӨДТЭЙ, ӨНГӨТЭЙ АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ, ТӨРИЙН МӨНГӨӨР ГАДААДАД ЗУГААЛУУЛДАГ-

Уг шийдвэрээс ердөө нэг хоногийн дараа буюу 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр /2023.03.30/ Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар “Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалаас нь огцруулах” захирамжийг гаргасан ч  Ж.Ганбаатар гэх “улаан хамгаалагч” нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг гуйж гүйж байгаад цуцлуулахаар болсон тухай яриа ч гарч байв. Харин Д.Сумъяабазар шийдвэрээ цуцлаагүй бөгөөд харин Ө.Сумъяабаатар Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 

Ийнхүү эцэст нь буюу өнгөрөгч оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдож, тамга, тэмдгээ хүртэл авсан байдаг.

Өмнө нь Баянгол дүүрэгт С.Эрдэнэ засаглаж, түүний охин, хүргэн гээд ойр дотнын хүмүүс нь тус дүүрэгт албан тушаал хашиж, “Эрдэнэ вангийн хошуу” гэх нэртэй болоод байв. Харин 2020 оны орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, “Оргил” худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар өөрийн бэр, улс төрийн хамтрагчдаа тус дүүргийн албан тушаалд томилох болсон бөгөөд Засаг дарга Ө.Сумъяабаатар нь Ж.Ганбаатарын "хүн".  

Тэд төрийн мөнгөөр намын найз, нөхдөө Дубайд зугаалуулсан, танил талаа өнгөтэй өөдтэй бүх албан тушаалд томилж, тендер хүртэл өгсөн гэх мэдээлэл хэвлэлүүдэд гардаг. Тухайлбал, төрсөн дүүгийнхээ эхнэр Б.Нарангэрэлийг Засаг даргын тамгын газрын даргаар, итгэлт найз Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн дарга Я.Эрдэнэсайханыхаа эхнэр С.Мөнхзаяаг Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар тус, тус томилуулсан гэх мэдээлэл бий. Мөн Я.Эрдэнэсайханы төрсөн дүүгийнх нь нөхөр Г.Төмөрбаатарын компанид Баянгол дүүргийн зам засварын тендерүүдийг өгч 50 тэрбумын өртөгтэй ажил гүйцэтгүүлсэн хэмээн тус дүүргийн зарим албан тушаалтнууд ил, далд шүүмжилж ирсэн. Цаашлаад өөрийнхөө туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол дүүргийн хог цэвэрлэгээний “Шинэ Өргөө” ТӨҮГ-ын ажилтан гэх тушаал гаргуулаад шилдэг ажилтнаар өргөмжлөн гадаадад төрийн мөнгөөр зугаалуулсан улмаар тус газрын захирлаар өөрийн найз Ж.Галтбаярыг томилуулсан байна. 

Улмаар Ж.Ганбаатар нь дээрх үйлдлээ өнөөдөр ч үргэлжлүүлж Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд 41 хүн нэр дэвшиж байгаагаас 20 д нь өөрийн хүмүүсийг дэвшүүлсэн байгаа юм. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

-БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 481 АЖИЛТАН СОНГУУЛИЙН АЖИЛД ОРОЛЦОХ ЁСТОЙ, ҮР ДҮН МУУ ГАРВАЛ АЖИЛГҮЙ БОЛНО ШҮҮ ЗЭРГЭЭР СҮРДҮҮЛЖЭЭ-

Тэгвэл цэвэр түүний хүн гэгдэх Ө.Сумъяабаатар нь нийслэл, дүүргийн сонгуульд МАН ялах ёстой, ялуулахын тулд Засаг даргын тамгын газар болон энэ дүүрэгт ажилладаг 400 гаруй төрийн албан хаагчид оролцох ёстой, оролцохгүй бол бүгдээрээ ажилгүй болно зэргээр шахалт үзүүлсэн байна.

Тодруулбал, тэрбээр саяхан болсон сонгуулийн уулзалтын үеэр “Хариуцсан хэсэг бүр дээр амжилттай оролцох ёстой. 481 хүн намын 70 мянган гишүүнийг төлөөлж ажиллаж байгаа. Дүүрэгт ажиллаж байгаа 481 хүний сонгууль болж байгаа гэдгийг хэлье. Сонгуулийн үр дүн муу гарвал эдгээр хүмүүс ажилгүй болно. Хүссэн, хүсээгүй үр дүнгээр намын олон боловсон хүчин чөлөөлөгддөг. Тиймээс ийм зүйлийг битгий давтаасай гэж хэлмээр байна” зэргээр тулгажээ. Мөн дүүргийн ажилчид тараах материал зэрэгт оролцож ажиллана гэсэн байна.

Төрийн албан хаагч нь аливаа нам, улс төрөөс хамааралгүй ажиллах ёстой ч Ө.Сумъяабаатар нь сонгуульд төрийн албан хаагчдыг дайчилна, ялагдвал ажилгүй болгоно зэргээр сүрдүүлсэн нь энэ.

Төрийн албаны тухай хуулийн 37.1.4-тлс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх" гэж заасан байна. Төрийн албан хаагчдыг сонгуульд дайчилснаар иргэнд хүрч үйлчлэх төрийн ажил цалгардаж, хүндрэл учирдаг билээ.