Улаанбаатар хотод метро барих төслийг 2024 оноос шуурхай хэрэгжүүлж, төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нээлттэй зохион байгуулсан. Улмаар БНСУ-ын “Духуа инженеринг” компани өнгөрсөн долоодугаар сараас метро барих ажлын зөвлөх үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм.
Энэ дагуу ирэх 10-12 дугаар сард барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болсон байна. Тэгвэл барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг ирэх сарын 3 /2024.10.03/-нд эхлэхээр төлөвлөжээ. Харин барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх ажээ.