"Хелен" хар салхины улмаас АНУ-ын Каролина, Флорида мужид 69 хүн амиа алджээ

"Хелен" хар салхины улмаас АНУ-ын Каролина, Флорида мужид 69 хүн амиа алджээ

Мексикийн булангаас гарсан "Хелен" хар салхи АНУ-ын Флорида мужид хүрсэн талаар цаг уурчид мэдээлж, "замдаа тааралдсан бүх хүмүүст үхлийн аюул учруулах" хүчтэй хэмээн тодорхойлж байв. 

Тэгвэл Өмнөд Каролина, Флорида, Жоржиа, Хойд Каролина ба Виржиниа муж улсуудын эрх баригчдын мэдээлснээр, “Хелен” хар салхины улмаас эдгээр бүс нутагт 69 хүн амиа алдсан бөгөөд энэ тоо цаашид өсөх төлөвтэй байна гэжээ. Тухайлбал, Хойд Каролинад амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэн 11 болсон байна. Харин учирсан хохирол 15-100 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ гэж даатгалын компаниуд болон эдийн засагчид тооцоолжээ.

Эх сурвалж: CNN