БНСУ-ын жүжигчин Шин Жэ Ха "Монголд байх хугацаанд хоолноос болж гэдэс нь хямарч, хэцүү байсан" гэжээ

БНСУ-ын жүжигчин Шин Жэ Ха "Монголд байх хугацаанд хоолноос болж гэдэс нь хямарч, хэцүү байсан" гэжээ

БНСУ-ын MBC телевизийн "Дэлхийг цэвэрлэдэг эрчүүд" гэх хэрэглээгээ багасгаж, хог хаягдлыг бууруулах зорилготой шоу нэвтрүүлгээр дамжуулан тус улсын кино жүжигчид Монголын алслагдсан бүс нутгуудаар аялсан юм.

Уг нэвтрүүлэгт БНСУ-ын жүжигчин Ким Сок Хунтай, Квон Юл, Им Ү Ил, Шин Жэ Ха мөн юүтүбэр Nomadsion нар оролцжээ.

'One Thing Scandal' болон “Taxi driver 2” зэрэг киногоор нь олны таних болсон жүжигчин Шин Жэ Ха Монголд хийсэн аяллынхаа талаар, "Би Монголд маш олон оддыг харсан нь надад үнэхээр гоё байсан. Насан туршдаа нандигнан үлдэх мөрөөдөл шиг л байсан. Мөн гар утас сүлжээ барихгүй, ашиглах боломжгүй байсан нь илүү сайхан санагдсан. Ингэснээр би бусадтай илүү их яриа өрнүүлж, өмнө нь хараагүй байсан ертөнцөө харах боломжтой болсон нь надад тайвшрах мэдрэмжийг төрүүлсэн. Гэхдээ бас сэтгэл гонсойлгосон зүйлс ч байсан. Аяллын төгсгөлд хоолноос болж гэдэс хямарсан нь намайг их бухимдуулсан" гэжээ.