БАРИМТ: Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 41 хүний 20 орчимд нь Ж.Ганбаатар өөрийн бизнесийн хамтрагч, туслах, зөвлөх, найзаа дэвшүүлжээ

БАРИМТ: Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 41 хүний 20 орчимд нь Ж.Ганбаатар өөрийн бизнесийн хамтрагч, туслах, зөвлөх, найзаа дэвшүүлжээ

Аймаг, дүүргийн намын хороог өөрийн компани мэт өмчилсөн дураараа дургигсад олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар. 

-ИТХ-Д 41 ХҮН НЭР ДЭВШИЖ БАЙГААГААС 20 НЬ Ж.ГАНБААТАРТАЙ, 10 НЬ Ө.СУМЪЯАБААТАРТАЙ ХОЛБОО, ХАМААРАЛТАЙ БАЙНА-

Өмнө нь С.Эрдэнэ Баянгол дүүрэгт бүтэн 20 жил эзэн сууж, энд наах төсвийн хөрөнгөөс нэлээн ихийг өөртөө наасан гэх мэдээлэл хэвлэлүүдэд онцлогдож ирсэн. Тэгвэл С.Эрдэнээс салсан Баянгол дүүргээр Ж.Ганбаатар "тоглосоор" дөрвөн жил болж байна. 

Тодруулбал,  Ж.Ганбаатар нь тус дүүргийн өнгөтэй өөдтэй албан тушаалд өөрийн хүмүүсээ томилж, “хөлөө” угсарсаар байгаагаас дурдвал,  төрсөн дүүгийнхээ эхнэр Б.Нарангэрэлийг Засаг даргын тамгын газрын даргаар, итгэлт найз Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн дарга Я.Эрдэнэсайханыхаа эхнэр С.Мөнхзаяаг Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар тус, тус томилуулсан гэх мэдээлэл бий. Мөн Я.Эрдэнэсайханы төрсөн дүүгийнх нь нөхөр Г.Төмөрбаатарын компанид Баянгол дүүргийн зам засварын тендерүүдийг өгч 50 тэрбумын өртөгтэй ажил гүйцэтгүүлсэн хэмээн тус дүүргийн зарим албан тушаалтнууд ил, далд шүүмжилж ирсэн. Цаашлаад өөрийнхөө туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол дүүргийн хог цэвэрлэгээний “Шинэ Өргөө” ТӨҮГ-ын ажилтан гэх тушаал гаргуулаад шилдэг ажилтнаар өргөмжлөн гадаадад төрийн мөнгөөр зугаалуулсан улмаар тус газрын захирлаар өөрийн найз Ж.Галтбаярыг томилуулсан байна.

Тэгвэл Ж.Ганбаатар нь дээрх үйлдлээ өнөөдөр ч үргэлжлүүлж Баянгол дүүргийн ИТХ-ын хуралд өөрийн 20 орчим хүнээ нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Тэдний хамаарал ч эхнээсээ ил болжээ.

Тодруулбал,  тус дүүргийн ИТХ-ын сонгуульд 41 хүн нэр дэвшиж байгаагаас 20 нь Ж.Ганбаатартай, 10 нь Ө.Сумъяабаатартай холбоо, хамааралтай бол 10 нь өөр бусад нь аж.

-Ш.МӨНГӨНТУЯА, Б.ТҮМЭНДЭЛГЭР, Д.БАТ-ОРГИЛ, Г.ДАВААСҮРЭН НАР ӨМНӨ НЬ НЭР ДЭВШЭЭД ЯЛАГДАЖ БАЙЖЭЭ-

Ж.Ганбаатартай холбоо, хамааралтай хүмүүсээс заримыг нь танилцуулбал,

  1. Д.Бат-Оргил: Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан Моннидер ХХК-ийн борлуулалтын ажилтан
  2. Д.Содномдорж: Ж.Ганбаатарын бизнесийн хамтрагч
  3. Ш.Мөнгөнтуяа: Ж.Ганбаатарын туслах байсан
  4. Б.Батзориг: Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан Моннидер ХХК-ийн ажилтан байсан
  5. 5.А.Есүхэй:  Бизнесийн хамтрагч, Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан Моннидер ХХК-ийн маркетингийн ажилтан асан Алтанбаганы хүү
  6. А.Мөнхбадрал: Зөвлөх
  7. Г.Ган-Эрдэнэ: Бизнесийн хамтрагч найз Ганхүүгийн хүү
  8. З.Нямгэрэл: БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугарын дүү
  9. Б.Түмэндэлгэр- Ж.Ганбаатарын бизнесийн хамтрагч
  10. Ү.Амартүвшин: БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугарын хамаатан
  11. П.Өлзийнаран: Зөвлөх
  12. Д.Мөнхбаатар: Геологийн төв лабораторийн дарга
  13. Г.Даваасүрэн: Ж.Ганбаатарын найз Галтбаярын хуурай дүү
  14. Г.Мөнхсайхан: Ж.Ганбаатарыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад Төрийн захиргаа удирдлагын тамгын газрын даргаар нь ажиллаж байсан гэх мэтээр жагсаалт үргэлжилнэ. Эдгээрээс Ш.Мөнгөнтуяа, Б.Түмэндэлгэр, Д.Бат-Оргил, Г.Даваасүрэн нар өмнө нь нэр дэвшээд ялагдаж байжээ.

Ж.Ганбаатар нь өөрийн найз Я.Эрдэнэсайханы дүүгийнх нь нөхөр Г.Төмөрбаатарын компанид тус дүүргийн зам засварын тендерүүдийг өгч 50 тэрбумын өртөгтэй ажил гүйцэтгүүлсэн байж болзошгүй талаар дэлгэрүүлэхэд тэдний “Голд Өлзийт” ХХК нь Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендерт 2019-2021 оны хугацаанд зөвхөн Баянгол дүүрэгт хэрэгжих зам засвар, авто замын төсөл, арга хэмжээний 13,744,001,331 төгрөгийн тендерийг авсан нь ганц жишээ юм. Цаашлаад хэд, хэдэн тендерт ялалт байгуулжээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө

“Талархал”

17 цагийн өмнө