ВИДЕО: Хятад рестораны ажилтан бусдын үлдээсэн хоолыг үйлчлүүлэгчдээ өгч буй бичлэг цахим орчинд цацагджээ

ВИДЕО: Хятад рестораны ажилтан бусдын үлдээсэн хоолыг үйлчлүүлэгчдээ өгч буй бичлэг цахим орчинд цацагджээ

Хятадад нэгэн рестораны эзэн бусдын үлдээсэн хоолыг үйлчлүүлэгчдээ зарах гэж буй бичлэг цахим орчинд цацагджээ. 

Тодруулбал, есдүгээр сарын 20-ны өдөр Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр Өвөрмонголын нэгэн рестораны эзэн эмэгтэй үлдэгдэл хоолны махыг ам руугаа хийж улмаар эргэн тойрноо харж байгаад амандаа хийсэн махаа тавган дээр тавиад үйлчлүүлэгчид зарах гэж оролджээ. Одоогоор тус ресторан маргаантай холбоотой тодорхой байр сууриа илэрхийлээгүй байна.

Энэ нь Хятад хоолны газруудын энэ төрлийн маргааны анхны тохиолдол биш юм. 2022 оны 10-р сард Гуандун мужийн өмнөд хэсгийн Гуанжоу хотын нэгэн ресторанд үүдний танхимын шалыг цэвэрлэж байсан ажилтан нэг газар хогоо цуглуулж, савлаад хоол хийж байсныг ил болгож байжээ. Уг бичлэгийг доорх линкээс үзнэ үү.

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

4 минутын өмнө

“Талархал”

14 цагийн өмнө