ВИДЕО: Явган зорчигчийн биед халдсан жолооч эмэгтэйг 100 мянган төгрөгөөр торгожээ

ВИДЕО: Явган зорчигчийн биед халдсан жолооч эмэгтэйг 100 мянган төгрөгөөр торгожээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн явган зорчигчтой маргалдаж, улмаар биед нь халдаж буй бичлэг өчигдөр /2024.09.26/ цахим сүлжээнд цацагдсан. 

Тус бичлэгт тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэй жолооч автомашинаасаа бууж, явган зорчигчийн биед, хэл амаар доромжилж буй нөхцөл байдал харагддаг. Тэгвэл бичлэг дээрх хүнийг олж, тогтоон уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэхүү зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Натур" худалдааны төвийн дунд замд үйлдэгдсэн зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн. Улмаар тээврийн хэрэгслийн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан" гэв.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө