З.Энхболд: Нямбаатараа 30 жилийн 26 жилд нь Улаанбаатар хотыг МАН даргалж, өөрийнхөө намтай хариуцлагаа ярь

З.Энхболд: Нямбаатараа 30 жилийн 26 жилд нь Улаанбаатар хотыг МАН даргалж, өөрийнхөө намтай хариуцлагаа ярь

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2024.09.26/ албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч байна. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН болон АН-ын дунд гол өрсөлдөөн, нийгмийн анхаарлыг татсан мэдээлэл явах төлөвтэй байгаа. 

Учир нь НИТХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшигч 44 хүний 30 орчим хүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын холбоо, хамаарал бүхий хүмүүс байгаа юм. Тухайлбал, түүний төрсөн дүү Х.Батуулын хүү Б.Оргилбат, Х.Баттулгын эзэмшлийн Талх чихэр, Мах импекс компанийн удирдлагууд гээд олон хүмүүс бий.

Тэгвэл Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхад түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Хотын дарга Х.Нямбаатартай олон нийтийн сүлжээнд удаа дараа зөрчилдсөн. Энэ удаа Х.Нямбаатарын твиттерт нийтэлсэн мэдээллийн хариуд З.Энхболд, "Нямбаатараа 30 жилийн 26 жилд нь Улаанбаатар хотыг МАН МАХН гээд өөрийг чинь нэр дэвшүүлсэн нам даргалжээ. Өөрийнхөө намтай хариуцлагаа ярь" гэжээ. З.Энхболдын нийтэлсэн зураг 1990 оноос хойш Улаанбаатар хотыг удирдсан МАН-ын удирдлагууд байх бөгөөд тэдний дунд АН-аас ганц Э.Бат-Үүлийн мэдээлэл байх аж.