Нийслэлийн АН-ын сонгуулийн сурталчилгааг УИХ-ын гишүүн Д.Мөнхбаясгалан удирдаж, Х.Баттулгын С1 телевиз голлох үүргийг гүйцэтгэж байна

Нийслэлийн АН-ын сонгуулийн сурталчилгааг УИХ-ын гишүүн Д.Мөнхбаясгалан удирдаж, Х.Баттулгын С1 телевиз голлох үүргийг гүйцэтгэж байна

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2024.09.26/ "Нэр дэвшигчийн үнэмлэх"-ээ гардан авна. Ингэснээр 2024 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж 14 орчим хоног үргэлжилнэ. 

Энэ жилийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд нийслэлийн МАН-ын хорооноос 45 хүн, нийслэлийн АН-ын хорооноос 44 хүнийг нэр дэвшүүлээд буй. Гэтэл АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн 30 орчим нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын холбоо, хамаарал бүхий хүмүүс байгаа талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.

Тухайлбал,  НИТХ-ын сонгуульд АН-аас Баянгол дүүрэгт Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Б.Оргилбат нэр дэвшиж байна. Мөн НИТХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт Х.Баттулгын эзэмшдэг “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа мөн Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нарыг нэр дэвшиж байгаа юм.

Тэгвэл нийслэлийн АН-ын хорооны сонгуулийн штабыг Б.Ган-очир удирдаж байгаа бол НИТХ-д нэр дэвшигчдийн сурталчилгаа, пиарыг УИХ-ын гишүүн Д.Мөнхбаясгалан албан бусаар удирдан, чиглүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Харин сонгуулийн сурталчилгаа мэдээлэл дамжуулах түгээх ажлын ихэнхийг нь Х.Баттулгын C1 телевиз болоод түүний удирдлага нь хариуцаж байгаа гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, өчигдөр /2024.09.25/ нийслэлийн олон гудамж талбайд "хагархай,  нөхөөстэй бөмбөг"-үүдийг байршуулсан үйл явдал болсон. Харин тус улсын төрийн акцыг нийслэлийн АН-ын хорооноос зохион байгуулсан байдаг.