Малайзын алдарт  "Шах Алам" цэнгэлдэх хүрээлэнг нураажээ

Малайзын алдарт "Шах Алам" цэнгэлдэх хүрээлэнг нураажээ

Малайзын алдарт цэнгэлдэх хүрээлэн болох Шах Аламд хөл бөмбөгийн “Селангор” баг Малайзын үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалт, тоглолтоо хийдэг аж. Уг байгууламжид 1997 оны хөл бөмбөгийн өсвөрийн ДАШТ, 2007 оны Азийн цомын тэмцээний тоглолтууд болж байсан байна.

 Тэгвэл Дэлхий дээрх хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг болох Малайзын хөл бөмбөгийн “Шах-Алам” цэнгэлдэх хүрээлэнг өчигдөр тэсрэх бодисын тусламжтайгаар нураасан байна. Тодруулбал нурааж буйг харуулсан дүрс бичлэгийг Х нийгмийн сүлжээн дэх Manytops Stadiums хуудсанд нийтэлжээ.  Мөн 80 мянган үзэгчийн суудалтай уг стадионыг 30 жилийн өмнө 1994 онд барьсан бөгөөд олон удаа шинэчлэн засварлахаар оролдсон боловч үр дүнд хүрээгүй тул 2020 онд нурах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Харин дэлбэлэн нураасан цэнгэлдэх хүрээлэнгийн газар дээр 45 мянган хүний багтаамжтай шинэ стадион барихаар төлөвлөжээ.

ВИДИО: