Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гарагт товлосон билээ. Хуулийн дагуу маргааш буюу энэ сарын 26-нд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө зогсооно. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 онд хэрэгжүүлсэн хуулийн дагуу мажоритар тогтолцоогоор явуулж байгаа. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан бөгөөд 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.