Д.Трампын амь насанд халдахыг завдсан Райан Рутыг "нэр дэвшигчийн амийг хөнөөхийг завдсан" хэмээн үзэж бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

Д.Трампын амь насанд халдахыг завдсан Райан Рутыг "нэр дэвшигчийн амийг хөнөөхийг завдсан" хэмээн үзэж бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

Энэ сарын 15 /2024.09.15/-нд Д.Трампыг гольфын талбайд байхад нь гартаа пулемёт барин харагдсаныхаа дараа АНУ-ын аюулгүй байдлын  албаны хүмүүст баривчлагдсан Райн Рутыг "сонгуулийн үеэр нэр дэвшигчийн амийг хөнөөхийг завдсан" хэргээр албан ёсоор буруутгасан талаар АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдсэн байна. 

Энэ талаар АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд “Хууль зүйн яам манай ардчиллын мөн чанарын эсрэг хүчирхийллийн үйлдлийг тэвчихгүй бөгөөд бид тэднийг илрүүлж, хариуцлага тооцох болно” гэж мэдэгдсэн байна. Өдгөө хоригдож байгаа 58 настай Райан Рутыг хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр яллагдагчаар татаж 20 хүртэлх жилийн хорих ял төлөвлөж байсан бол Д.Трампын амь насанд халдахыг завдсан хэргээр бүх насаар нь хорих ял оноох бололтой. 

Эх сурвалж: BBC