Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сум руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдлээ.
Зам хаасан аймагууд:
Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг энэ сарын 21-27-ны өдрийг дуустал хязгаарлалаа.
Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, энэ сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, энэ сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, энэ сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж энэ сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа