УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын хорооны дарга Б.Баянмөнх агсан МАН-ын ухуулагч П.Отгонбаатарын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр /2024.09.24/ АН-ын Тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнх агсны гэр бүлд нэхэн олгосон байна. Тус шийдвэрийг АН-ын дарга Л.Гантөмөр гаргасан бөгөөд Б.Баянмөнх агсанд нэхэн олгосон “Чингис хааны одон”-г талийгаачийн гэр бүлийн хүмүүс гардан авсан байна.
