Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн зөвлөхөөр О.Амартүвшинг томилжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн зөвлөхөөр О.Амартүвшинг томилжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн зөвлөхөөр О.Амартүвшинг өчигдөр /2024.09.24/ томилжээ. Тэрээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Хамтарсан Засгийн газар орон сууцжуулалтын бодлогыг тэргүүлэх бодлогуудын нэгээр нэрлэж байгаа бөгөөд ипотекийн зээл олголтын хэмжээг нэмэгдүүлэх, төрлийг олшруулах, амины орон сууцыг орхигдуулахгүй байх, хөдөө орон нутагт хүртээмжтэй байлгах бодлогуудыг зарлаж байгаа юм. Түүнчлэн судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахалж буй.

Сонирхуулахад, “UFC” группийн захирал О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 2016 онд Булган аймгийн Ардчилсан намд бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг гардан авсан байдаг.