Беларусийн А.Лукашенко Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад орны төрийн тэргүүнүүдээс бэлгэнд авсан номоороо үзэсгэлэн гаргасан талаар мэдээлжээ

Беларусийн А.Лукашенко Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад орны төрийн тэргүүнүүдээс бэлгэнд авсан номоороо үзэсгэлэн гаргасан талаар мэдээлжээ

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Үндэсний номын сандаа төрийн айлчлал, олон улсын хурал чуулганд очихдоо бусад орны төрийн тэргүүнүүдээс бэлгэнд авсан номын цуглуулгуудаараа үзэсгэлэн гаргаж байгаа талаар “BelTA” агентлаг мэдээлжээ.

“Ерөнхийлөгчид бэлэглэсэн номууд” үзэсгэлэнд Монгол, Орос, Азербайжан, Зимбабвэ, Израиль, Казахстан, Киргизстан, Хятад, Арабын нэгдсэн Эмират, Орос, Серби, Тажикистан, Турменистан, Турк, Узбекистанд айлчлах үедээ бэлгэнд авсан номуудаа тавьжээ. Мөн номын хажуугаар холбогдох гэрэл зургуудыг тавьсны дунд өнгөрөгч тавдугаар сард манай улсад айлчлахдаа ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Төрийн ордны ёслолын монгол гэрт авхуулсан зургаа тавьсан байна. 

Энэхүү үзэсгэлэнг Беларусь Улс ерөнхийлөгчийн засаглалтай болсны 30 жилийн ой буюу А.Лукашенкогийн засаглалын 30 жилийн ойг тохиолдуулан гаргаж буйгаараа онцлог аж. Үзэсгэлэнд Ерөнхийлөгчийн номын сан, тус улсын Үндэсний номын сангаас 50 гаруй ховор нандин номыг үзүүлж байгаа бөгөөд А.Лукашенко үзэсгэлэнд тавьсан номын цуглуулгаасаа Үндэсний номын сандаа бэлэглэж байгаа аж.