ВИДЕО: "Израилийн агаарын цохилтын улмаас Ливанд 274 хүн амиа алдаад байна" гэж мэдээлжээ

ВИДЕО: "Израилийн агаарын цохилтын улмаас Ливанд 274 хүн амиа алдаад байна" гэж мэдээлжээ

Сүүлийн өдрүүдэд Израилийн агаарын цохилтын улмаас Ливанд 274 хүн амиа алдаж, 1024 хүн шархадсан гэж Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Харин Израилийн эрх баригчид Ливаны хүн амыг нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. Энэ Израилийн ерөнхий сайд Нетаньяху, "Израиль энгийн иргэдийн эсрэг биш, харин Хезболлагийн эсрэг дайн хийж байна" гэж мэдэгджээ. Улмаар "Хезболла" бүлэглэл нэг өдрийн дотор Израиль руу 180 орчим пуужин харвасан талаар BBC агентлаг мэдээлжээ. Үүний хариуд Израилийн арми нэг өдрийн дотор "Хезболла" бүлэглэлийн дэд бүтцийг устгасан бөгөөд үүнийг тэд бий болгохын тулд 20 жил зарцуулсан гэж Израилийн тал мэдээлжээ. 

Эх сурвалж: Varlamov news