Израил улс, “Хезболла” бүлэглэлийн хооронд үүссэн хурцадмал байдал даамжирч буй тул АНУ-ын тал Ойрх Дорнод руу нэмж цэрэг илгээжээ

Израил улс, “Хезболла” бүлэглэлийн хооронд үүссэн хурцадмал байдал даамжирч буй тул АНУ-ын тал Ойрх Дорнод руу нэмж цэрэг илгээжээ

Израил улс болоод “Хезболла” бүлэглэлийн хооронд үүсээд буй хурцадмал байдал улам даамжирч байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.  

Тодруулбал, Ливан улсад "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн хоорондоо харилцахын тулд ашигладаг байсан пейжерүүд бөөнөөрөө дэлбэрсэн бол Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт орших "Хезболла" бүлэглэлийн объектуудад цохилт өгч эхэлсэн. Тэгвэл АНУ-ын эрх баригчид Ойрх Дорнодын тус бүср үү нэмж цэрэг илгээж байгаа тухай Пентагоны төлөөлөгч өчигдөр /2024.09.23/ мэдэгдсэн байна. Энэ талаар Пентагоны төлөөлөгч, хошууч генерал Патрик Райдер мэдээлэл хийх үеэрээ, "Бүс нутагт байрлаж буй цэргүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид цөөн тооны цэргийн албан хаагчдыг нэмж илгээж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN