21 настай төгсөх курсын оюутан орон нутгийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигчээр бүртгэгдлээ

21 настай төгсөх курсын оюутан орон нутгийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигчээр бүртгэгдлээ

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох орон нутгийн ээлжит сонгууль ирэх сарын 11-нд болно. Энэ жилийн ээлжит сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч нь 21 настай төгсөх курсын оюутан байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ-д АН-аас нэр дэвшиж буй Э.Түвшинбаяр нь төгсөх курсын 21 настай оюутан бөгөөд орон нутгийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээс хамгийн залуу нэр дэвшигч боллоо. Тэрбээр ХААИС-д зоо инженерийн мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд Түмэнцогт сумын "Зөгийчдийн холбоо"-ны тэргүүн, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны тэргүүн, ХАА-н хоршоологчдын гишүүн аж.