ВИДЕО: "Зогсоолын хаалтыг тойрч гарахад нь бухимдсандаа цохисон гэж хүүгийн ээжид Т.Галбадрах мэдүүлсэн" гэв

ВИДЕО: "Зогсоолын хаалтыг тойрч гарахад нь бухимдсандаа цохисон гэж хүүгийн ээжид Т.Галбадрах мэдүүлсэн" гэв

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "хүүхдийг ухаан алдтал нь цохин унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Тус дүр бичлэгт, "утсаар ярьж яваа нэгэн эрэгтэй цахилгаан дугуй бололтой зүйлийг унаж яваа нэгэн иргэнтэй авто замын хэсэгт таарч, улмаар юм ярьж байгаа бололтой үйлдэл гаргаад удалгүй цохих ба тэр даруйд цохиулсан иргэн нь газарт унах" нь гардаг. 

Харин тус хэрэг явдал баасан гараг /2024.09.20/-т болсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэхүү үйл явдлын талаар Т.Галбадрахад цохиулж эрх чөлөө нь зөрчигдсөн иргэнийн ээж "тухайн өдөр буяны ажил үйлдээд салах ёс гүйцэтгэх цайллагыг G центр төвийн 15 давхарт хийсэн байна. Гэвч цайллага хийсэн газар нь Т.Галбадрахын эзэмшлийн газар байсныг тэд сүүлд нь мэджээ. Хэрэг явдал гарах үеэр буяны цайллагад орсон хүү нь цахилгаан дугуйг сонгож ажилдаа явах замдаа ийнхүү бусдад цохиулсан байна. Харин хүүг зогсоолын хаалтыг тойрч гарахад нь бухимдсандаа цохисон гэж хүүгийн ээжид Т.Галбадрах мэдүүлсэн" талаар ТВ8 телевиз мэдээлжээ.