Шведийн хант улсын хаан 16 дугаар Карл Гюстав Монголд хийх айлчлалаа хойшлуулжээ

Шведийн хант улсын хаан 16 дугаар Карл Гюстав Монголд хийх айлчлалаа хойшлуулжээ

Манай улсад сүүлийн үед барууны орнуудын удирдлагууд болон урд, хойд хөршийн төлөөллийн өндөр дээд хэмжээний айлчлал тасралтгүй үргэлжилж байгаа. Тухайлбал энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийсэн бол түүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен мөн Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар айлчилсан. 

Мөн энэ сарын 15-ны өдөр /2024.09.15/ Шведийн Хант улсын хаан 16 дугаар Карл Гюстав манай улсад айлчлал хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулжээ.  Энэ жил Швед, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөхөд чиглэсэн Засгийн газрын хэлэлцээр байгуулах, байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр талаар ярилцсан билээ.