"Хамтарсан Засгийн газар"-т орсон АН-д УИХ-д бүлэг байх ёсгүй гэжээ

"Хамтарсан Засгийн газар"-т орсон АН-д УИХ-д бүлэг байх ёсгүй гэжээ

УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 68 суудал авсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, 42 суудалтай АН, найман гишүүнтэй болсон ХҮН намтай нийлж, “хамтарсан Засгийн газар”-ыг байгуулсан. 

Иймд "хамтарсан Засгийн газарт орсон АН УИХ-д бүлэг байгуулахгүй. Учир нь олонхыг бүрдүүлж буй намын бүлэгт хамаарна" гэсэн утга бүхий мэдэгдлийг зарим хуульчид хийж буй. Товчхондоо, УИХ-д 42 суудалтай АН парламентад 68 суудалтай МАН-ын бүлэгт хамаарна гэсэн үг.  

Тэгвэл хуульч Б. Гүнбилэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Засагт орчихсон нам, эвсэл, тэдний гишүүдэд тусдаа цөөнхийн бүлэг, цөөнх гишүүн гэх ойлголт байхгүй л гэдгийг хэлье. Хүний эхнэр болж дэр нэгтгээд, хөнжилд нь орж унтаад бүр хүн гэдэг хүүхэд төрүүлчхээд, би энэ айлтай хамаагүй, би эдний бодлогын эсрэг цөөнх гээд байж болохгүй биз дээ" гэж ярьжээ.