С.Амарсайхан: Бензин, шатахуунаа хүндрэлгүй авахын тулд ОХУ-ын банктай шууд харилцахаар ярьж байна

С.Амарсайхан: Бензин, шатахуунаа хүндрэлгүй авахын тулд ОХУ-ын банктай шууд харилцахаар ярьж байна

Оросын банк оруулж ирэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "ОХУ, Монгол Улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч манай талд алдагдалтай гардаг. Бид жилдээ сая гаруй тонн бензин шатахуун авдаг. Түүний төлбөрт олон тэрбум төгрөг, ам.доллар төлдөг. Хэдийгээр бид бензин шатахуун, экспорт, импортын төлбөр тооцооны асуудлыг аль болох хэвийн хийж байгаа ч удаашралтай байгаа. Учир нь ОХУ-ын зарим банк, санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсонтой холбоотой. БНХАУ-ын банкаар дамжуулж хийж байгаа ч энэ нь төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тиймээс бид шинэ гарц гаргах, ямар нэгэн хориг саадад ороогүй банк санхүүгийн байгууллагыг хооронд нь харьцуулах асуудал ярьж байна. Төрийн банк болон бусад арилжааны банкууд. Хэрвээ бид төлбөр тооцоогоо төлж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл бензин шатахуунаа авах асуудал хүртэл хойшлох удаашрах асуудал үүснэ. Төв банк болон Засгийн газрын зүгээс анхаарч байгаа.  Банк оруулж ирэхгүй" гэлээ.