Өнөөдөр /2024.09.18/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар, "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудал", "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл" зэрэг арав гаруй асуудлыг хэлэлцсэн байдаг.
Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн facebook хуудастаа, "Улсын хэмжээнд бүх суурин газруудыг бүрэн камержуулна. Нийслэлд теле камерын хяналтын нэгдсэн төв, орон нутаг, дүүргүүдэд теле камерын дэд төвтэй болно. Монгол Улсын хэмжээнд суурилуулсан камеруудын мэдээллийг уг төвөөр дамжуулан хянана. Чингэлтэй дүүрэг бүрэн камержсан ногоон бүс болсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт эрс буурсан. Цаашид бүх суурин газруудыг бүрэн камержуулна. Манай улсад 2010 оноос хойш нийслэлд 69670, орон нутагт 52480 камер суурилуулжээ. Нийт камерын 85 хувь нь хэвийн ажиллаж байна" гэж мэдэгджээ,