Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" компанийг гаднын менежментийн компаниар удирдуулах бодлого барина

Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" компанийг гаднын менежментийн компаниар удирдуулах бодлого барина

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийж байна.

Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр олон улсын зөвлөх үйлчилгээа авч Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний баялагийн сангийн хуулийг баталсантай холбоотой хэрэгжилтийг хангуулах талаар албан даалгавар өгсөн. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийг олон нийтэд нээлттэй болгох талаар ярилцаж иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх Их хурлын тогтоол гарсантай холбоотой хэрэгжилтийг хангууах чиглэл өглөө.

Ирэх долоо хоногт "Эрдэнэс Тавантолгой" компани дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг Засгийн газраар оруулахаар ярьж байна. 1072 хувьцааг нээлттэй болгогоогүй учраас иргэд хувьцаагаа худалдаж арилжаалж чаддаггүй. Мөн хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани болж чадаагүй учраас компанийн засаглал сайжрахгүй байна. Иймд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д улс төрийн нөлөөлөл байсаар байгаа. Мөн нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар тус компанийн ажилчдын цалин хөлсийг ил болгох ёстой. Гэтэл цалин хөлс, урамшуулал, үйл ажиллагааны мэдээлэл хаалттай байдаг. Тиймээс тус компани дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад олон улсын менежментийн компаниар удирдуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс Засгийн газрын 100 хоногт "Эрдэнэс Тавантолгой" компанийг гаднын менежментээр удирдуулах бодлого барина" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: