ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгөхөөр болжээ

ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгөхөөр болжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болж, "Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 

Улмаар тэдэнд тус бүр 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан билээ. Өнөөдөр уг хэрэг давж заалдах шатанд яваа. Мөн Хотын дарга Х.Нямбаатар нь З.Энхболдыг замын бордюр хагалааад байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгөх болсон талаар иргэд өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийхээр болжээ.