Засгийн газрын өнөөдөр /2024.09.18/-ийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудал,
- Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил,
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл,
- Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх Цаасгүй засаг арга хэмжээний явц,
- Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар,
- Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.