ВИДЕО: Чингэлтэйн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн хоёр хүнийг бүртгээгүй нь "намчирхсан" үйлдэл гэж мэдэгдлээ

ВИДЕО: Чингэлтэйн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн хоёр хүнийг бүртгээгүй нь "намчирхсан" үйлдэл гэж мэдэгдлээ

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт ирэх аравдугаар сар /2024.10/-д болно. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулж харьяа сонгуулийн хороондоо хүргүүлээд байна.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн АН-ын хорооноос "Тус дүүргийн сонгуулийн хороон нь илт нэг намыг баримталж намчирхаж байна" гэж шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

ВИДЕО: 

Тодруулбал, өчигдөр /2024.09.16/ Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооноос Б.Чинбаяр, М.Лхагвамажиг нарыг "татварын өртэй" гэдэг шалтгаанаар нэр дэвшигчдээр бүртгэхээс татгалзсан байна. Тэгвэл тус шийдвэрийг Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны дарга Д.Баянмөнх, "иргэний сонгох сонгогдох эрхийг хязгаарлаж буй хууль бус шийдвэр" хэмээн үзэж, тус шийдвэрийг эсэргүүцэн шаардлага хүргүүлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Татварын ерөнхий газраас ямар ч өргүй гэсэн мэдээлэлтэй  АН-ын нэр дэвшигчдийг өртэй гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь намчирхаж байна гэж үзэхгүй өөр аргагүй. Энэ шийдвэрээ цуцлахгүй бол ЦЕГ, Шүүх зэрэг холбогдох байгууллагуудад хандана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.