ШУУРХАЙ: Боловсролын сайд П.Наранбаярыг хохирогчоор тогтоон гэрчүүдээс мэдүүлэг авч, А.Отгонбаатарыг холбогдуулан шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Боловсролын сайд П.Наранбаярыг хохирогчоор тогтоон гэрчүүдээс мэдүүлэг авч, А.Отгонбаатарыг холбогдуулан шалгаж эхэлжээ

Боловсролын сайд П.Наранбаярыг өчигдөр /2024.09.17/ мэдээлэл хийх үеэр "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар түүн рүү өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин өдгөө энэхүү хэрэг явдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, Боловсролын сайд П.Наранбаярыг хохирогчоор тогтоон шалгаж эхэлсэн байна.  

Мөн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр байсан зарим иргэдээс тус хэргийн талаар "гэрчийг мэдүүлэг" авч байгаа аж. Харин "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатарыг энэхүү хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж. 

Тэгвэл А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуул өөрийн facebook хуудастаа, "Энэ боловсролын сайд нэртэй тэнэг юм. Хамгийн энгийн жишээ бол жолооны курст 45 хоног суугаад жолооч болчхоод осол гаргаж хүний амь жилд хэд эрсдэж байна! Тэгэхэд яах вэ 4-н жил сураад мэргэжил эзэмшсэн байж болно. Тэгэхдээ 45 хоногт сайн, чадамжтай багш гарах уу? Тэрний оронд багш нарынхаа цалинг нэмээч дарга болчихоороо нүд нь сохроод, толгой нь олгой болоод байдаг юм байх даа" хэмээжээ.