З.Энхболд: Хотын дарга Х.Нямбаатар намайг бродюр хагалсан, гадаадын туршуул гэж хэлсэн асуудлаараа хариуцлага хүлээх ёстой

З.Энхболд: Хотын дарга Х.Нямбаатар намайг бродюр хагалсан, гадаадын туршуул гэж хэлсэн асуудлаараа хариуцлага хүлээх ёстой

Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ, "УИХ-ын дарга асан З.Энхболдыг шөнийн цагаар бродюр хагалаад байж болзошгүй гэж мэдээлэл ирсэн" гэх утга бүхий мэдээллийг өнгөрөгч долоо хоногт хийсэн. Харин түүний мэдээллийн хариуд УИХ-ын дарга асан З.Энхболд, "Хотын дарга Х.Нямбаатарыг өөрийнх нь талаар илт худал мэдээллийг тарааж байна. Уучлал гуй" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр /2024.09.17/ УИХ-ын дарга асан З.Энхболд мэдээлэл хийж, "Хотын дарга Х.Нямбаатарыг цагдаагийн байгууллагад өгч буй" тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр, "Хотын дарга Х.Нямбаатар намайг бродюр хагалсан гэх баримт болон гадаадын туршуул" гэж хэлсэн асуудлаараа цагдаагийн байгууллагад ирж тайлбар хийж, баталж чадахгүй бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Мөн анх удаа төрийн өндөр дээд алба хашигч хүн иргэнээ гүтгэсэн асуудал үүсгэлээ. Х.Нямбаатар ийм хариуцлагагүй байж болохгүй” гэлээ.