МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо өчигдөр /2024.10.14/ VII Их хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ.
Хуралд 21 аймаг, есөн дүүргийн 550 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд холбооны ерөнхийлөгчөөрөө Б.Пүрэвдагвыг 100 хувийн саналаар сонгосон байна. Б.Пүрэвдагва нь Баянзүрх дүүргээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч юм. Түүний өмнө тус холбооны ерөнхийлөгчөөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нь таван жил ажилласан юм. Өчигдрийн хурлын дараа тус холбооныхон тансаг хүлээн авалтыг хийж, Никитон тэргүүтэй хамтлаг дуучдыг урьж оролцуулан оройжин цэнгэжээ.