"Шинэ хөдөө" хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн иргэдэд өгсөн тракторыг тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хувьдаа ашигладаг уу.
Учир нь Булган, Хөвсгөл, Орхоны бүсээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нараа. "Шинэ хөдөө" хөтөлбөрөөр ирсэн трактор, өвс преслэгчээ иргэддээ олгооч ээ. Намрын ажил дууслаа" хэмээн бичжээ.
Түүний бичсэнээр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь өнгөрсөн жил ч тус трактор, тоног төхөөрөмжийг иргэдэд өгөлгүй хувьдаа ашигласан аж.