Нийслэлийн сонгуулийн хороо Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн нэр дэвшигчдийн мэдээллийг хүлээн авч, эцэслэн бүртгэсэн байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН-аас 45 хүн, Ардчилсан намаас 44 хүнийг нэр дэвшүүлснээ мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн сонгуулийн хорооноос МАН-ын 41 хүнийг бүртгэж, Ардчилсан намын 42 нэр дэвшигчийг бүртгэсэн байна.
Нийслэлийн АН-ын нэр дэвшигчдээс Сонгинохайрхан дүүргийн ИХТ-д нэр дэвшсэн Д.Мөнх-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн ИХТ-д нэр дэвшсэн Ц.Эрдэмбилэгийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Тэгвэл Нийслэлийн МАН-ын нэр дэвшигчдээс БЗД-т нэр дэвшигч Б.Галцог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Баярчимэг, Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Д.Мягмар нарыг бүртгэхээс татгалзжээ.