Гааль, Татварын байгууллагыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх асуудал сөхөгдөж буй нь Б.Жавхлан Дарханд өөрийн байр сууриа алдахаас сэргийлсэн үйлдэл үү

Гааль, Татварын байгууллагыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх асуудал сөхөгдөж буй нь Б.Жавхлан Дарханд өөрийн байр сууриа алдахаас сэргийлсэн үйлдэл үү

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2024.09.11/-т хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг гаргасан.

Иймд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байрлуулах Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулж өнөөдөр /2024.09.13/ Төрийн өмчийн хорооны албан тушаалтнууд тус аймагт хүрэлцэн очиж, тус яамны үйл ажиллагааг явуулахад зориулсан байрsu хүлээлцэх ажил явагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, Дарханы шинэ спорт цогцолбор болон тус аймгийн ЗДТГ-ын байранд ХХААХҮЯ-ны ажилчдыг хуваан байрлуулахаар Төрийн өмчийн хорооны алба хаагчид байр хүлээлцэж байхад нь Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймагт хүрэлцэн очсон байна. Энэ үеэр тэрбээр "Сангийн яамны харьяа Гааль, Татварыг Дархан-Уул аймаг руу мөн шилжүүлэн байршуулж магадгүй" гэсэн утгатай зүйлийг ярьжээ. 

Учир нь МАН-ын зарим гишүүд нэг улс төрийн тойргийг бараг өмчилсөн мэт өөрийн мэдэлдээ авч, өөрийн холбоо хамаарал бүхий хүмүүсээ албан тушаалд томилдог гэдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн ихэнх албан тушаалд өөрийн хүмүүсээ байршуулсан гэдэг.

Үүнтэй адил Сангийн сайд Б.Жавхланг Дархан-Уул аймагт өөрийн нөлөөгөө тогтоосон ч гэдэг. Тэгвэл ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэн байршуулж буй үйл явдалтай зэрэгцэн Гааль, Татварын байгууллагыг тус аймаг руу шилжүүлэх асуудал яригдаж байгаа нь Сангийн сайд Б.Жавхлан өөрийн байр сууриа тус аймагт алдахаас сэргийлсэн үйлдэл байж магадгүй юм.