Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Бид намынхаа нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд 2024 оны есдүгээр сарын 5-нд багтаан хүргүүлсэн. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж үзээд хуулийн хугацаа буюу 2024 оны есдүгээр сарын 12-нд нэр дэвшигчдийн тогтоолыг гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл Сонгуулийн хороо хуулийн хугацаанд тогтоолоо өгсөнгүй. Урьдчилсан байдлаар мэдээлэл авахад, Х.Нямбаатар сүүлийн хэд хоног Ардчилсан намын нэр дэвшигчид рүү дайрч, гүтгэн доромжилсон. Бид яг одоо нэр дэвшигчдийн тогтоолоо авахаар уулзах гэж байна.
Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан П.Хадбаатар ажиллаж байгаа. Энэ хүн ажлаа хийхгүй байна.
Хотын дарга Х.Нямбаатарын оюутны нэг ангийн найзууд гэж сонссон. Энэ хүн хотын даргыг дагаад улс төрийн алба хашдаг хүн. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна. Өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос Ардчилсан намаас нэр дэвшиж буй Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг хоёрыг бүртгэхээс татгалзсан байна. Бид П.Хадбаатар гэдэг хүнтэй уулзахыг хүсч байна" гэв.
ВИДЕО: