Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх шийдвэрийг нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр /2024.09.12/ гаргасан.
Тодруулбал, АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх 44 хүнийхээ материалыг Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байдаг. Тэгвэл АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр материалыг нь өгсөн лайвчин Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Сонирхуулахад, Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бол давж заалдах шатны шүүх уг ялыг хөнгөрүүлж, 1 жил 10 сарын хорих ял оноосон. Харин Улсын дээд шүүх Д.Мөнх-Эрдэнэ нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр түүнд оноосон нэг жил 10 сарын хорих ял хэвээр үлдсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлж, 2023 оны арванхоёдугаар сард сулласан юм.
ШУУД: