Энэ долоо хоногийн Лхагва гараг /2024.09.11/-т хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг буюу тариалангийн бүс рүү нүүлгэх шийдвэр гарсан" гэж мэдэгдсэн. Тэгвэл ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байрлуулах Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулж өнөөдөр /2024.09.13/ Төрийн өмчийн хорооны албан тушаалтнууд тус аймагт хүрэлцэн очиж, тус яамны үйл ажиллагааг явуулахад зориулсан байр хүлээлцэх ажил хийгдэж байгаа ажээ.