УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг томилжээ. Тэрбээр өмнө нь гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд өмнөх парламентын үед УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог ахалж байсан билээ. Харин 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд улс төрийн хүрээнд түүнийг элчин сайдаар томилогдож магадгүй гэсэн яриа ч гараад амжсан байдаг.