Есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчдыг эргэн дурсах ёслолын үеэр К.Харрис, Д.Трамп нар гар барьжээ

Есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчдыг эргэн дурсах ёслолын үеэр К.Харрис, Д.Трамп нар гар барьжээ

Сонгуулийн ширүүн мэтгэлцээний маргааш /2024.09.11/ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис, Дональд Трамп нар есдүгээр сарын 11-ний халдлагын 23 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дахин уулзсан байна.

Тус ёслолын ажиллагаа Нью-Йорк хотын төвд байсан Дэлхийн худалдааны төвийн суурин дээр байрлах "Ground Zero" дурсгалын цогцолборт болсон байна. Тус арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, хотын дарга асан Майкл Блүүмберг болон бусад албаны хүмүүс оролцжээ. К.Харрис, Д.Трамп нар энэ үеэр дахин гар барьсан байна. Сонирхуулахад, мэтгэлцээний үеэр К.Харрис өөрөө Трамп руу дөхөж гар барьсан бол, төгсөлд нь тэд гар бариагүй өндөрлөсөн гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байсан юм. 

Эх сурвалж: BBC