УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.02.17/ зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцсан.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Бөмбөгөр” худалдааны төв оруутаа иргэдийг онлайнаар золгохыг уриалж, Сар шинийн өдрүүдэд золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн хэмээн мэдэгдсэн юм.
Түүний уг мэдэгдэлтэй холбоотойгоор олон нийтийн цахим сүлжээнд иргэд идэвхтэй сэтгэгдлээ илэрхийлсний ихэнх нь хошигножээ. Мөн золголтыг онлайнаар хийхийг уриалж болох ч мөнгөө мобайлд гэж хэлэх нь илүү байлаа хэмээн иргэд шүүмжилж байна. Учир нь золголтын мөнгөө шилжүүлэх эсэх нь иргэдийн өөрийнх нь мэдэж хийх асуудал байхад хаа, хамаагүй юм ярьж хадуурсан УИХ-ын даргын энэ мэдээлэл иргэдийн шүүмжлэлд өртсөн нь энэ.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАРЫН дээрх мэдээлэлтэй холбоотойгоор иргэдийн бичсэн ХӨГЖИЛТЭЙ ПОСТУУД
Занданшатраа та банкны дарга юм уу айн? Аль эсүүл бүх юмны дарга юм уу?😂😂
— БУЯНАА.МН (@erdene457) February 17, 2020
Г.Занданшатар: Золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх чиглэл өгсөн https://t.co/lKjPAHjH0N
2020 оны топ онигоо. Харвард төгссөн хүн ийм юм яриад байх нь хэр зохимжтой вэ? Арай л супер үү кккhttps://t.co/0HzZRX8ZMB "Г.Занданшатар: Банкны холбооныхонд золголтын мөнгийг мобайлаар шимтгэлгүй шилжүүлэх чиглэл өгсөн" pic.twitter.com/LRExK5HawE
— BS (@bbsn2014) February 17, 2020
Мобайл банкаар шилжүүлэг хийх гэнгүүт "Золголт уу мөнгө үү? Энгийн шилжүүлэг үү?" https://t.co/ztBrP6X4jc
— Tsetsee (@tsetsee_yugi) February 17, 2020
Хаха. Оролцохгүй ч юм гэж алга. Төвлөрсөн төлөвлөгөө рүүгээ чаачлаа шүү‼️
— Adiya Kh ♒ 🇲🇳 (@jhneco) February 17, 2020
Г.Занданшатар: Золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх чиглэл өгсөн https://t.co/zBixOKgIG3
Гүйлгээний утга дээрээ "Өвөө золголт" гэж бичвэл шимтгэл авахгүй гэж ойлголоо шүү 😂https://t.co/S6V72ApdIL
— Ragnarr (@Batsugar1) February 17, 2020
Хэлсэн шд "Занданшатар та жижиг байж болноо. УИХ том байх ёстой шүү" гэж. Бүр яг ийм гарчигтай нийтлэл хүртэл бичсэн. Занданшатар УИХыг сульдаасан.Тэгэхээр сульдаатай организм руу довтлох дарамтлах нь вирусны зөв
— Эрх чөлөөт Оргио (@110Orgio) February 14, 2020