БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ баасан гарагт /2024.09.13/ Эрээн-Замын-Үүд боомтоор Монголд орж ирж ажиллана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй Замын-Үүдэд уулзаж, тус боомтын үйл ажиллагаатай танилцах аж. Тодруулбал, боомтын ачаа эргэлт, нэвтрэлт, төмөр замын гармуудын холболт зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцоно гэх мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад айлчилж мөн боомтуудын орц, гарцыг эрчимжүүлэх, төмөр замын гарцуудыг холбох зэрэг асуудлаар санал солилцсон юм. Ийнхүү БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд дараалан ирж буй нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ирэх арваннэгдүгээр сард манай улсад хийх айлчлалтай холбоотой байж магадгүй талаар албаныхан мэдээлж байгаа юм. Ван И-гийн хувьд 2022 оны 8-р сард манай улсад дээд хэмжээний айлчлал хийсэн билээ.