ШУУРХАЙ: Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ирэх сард манай улсад айлчилна

ШУУРХАЙ: Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ирэх сард манай улсад айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ирэх сард манай улсад төрийн өндөр дээд түвшний айлчлалыг хийхээр болжээ. 

Энэ сарын 08-14-ний өдрүүдэд  дэлхийн нүүдэлчдийн тавдугаар наадам “Их тал нутгийн уулзалт” сэдвээр Казахстан улсын нийслэл Астана хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг уулзалтад Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож буй аж. Уг уулзалтын үеэр Н.Энхбаяр Казахстан улсын Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаевд Монгол Улсын Ерөнхийлагч У.Хүрэлсүхийн мэндчилгээ, захидлыг гардуулсан байна.

Харин хариуд нь Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ийнхүү ирэх сард манай улсад зочилно хэмээн хэлжээ. 

Манай хоёр улс нь 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон, өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай. Дээд, өндөр түвшний айлчлалын тухайд хамгийн сүүлд 2019 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Казахстан Улсад айлчилсан бол Ерөнхийлөгчөөс Н.Энхбаяр 2007 онд айлчилж байжээ. Харин Казахстаны талаас тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаев 2008 онд Монгол Улсад айлчилсан бол 2015 онд тэргүүн Ш адар сайд Б.А.Сагинтаев айлчилжээ.