БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар ТҮЛЭЭ, НҮҮРСНИЙ урамшууллыг хүртэл өөртөө авчээ

БАРИМТ: БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар ТҮЛЭЭ, НҮҮРСНИЙ урамшууллыг хүртэл өөртөө авчээ

Өнгөрсөн долдугаар сард Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирлаар томилогдсон З.Балдандугар нь өөрийгөө шагнаж, 500.000 /таван зуун мянган төгрөг/ урамшуулал олгосон баримтыг бид өчигдөр дэлгэсэн.

Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу. Харин өнөөдөр З.Балдандугартай холбоотой өөр нэгэн баримтыг дэлгэж байна.

Тодруулбал, тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр "Байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа тул гэр хороололд амьдардаг эмч, ажилчдын нэрсийг нэгдүгээр, "Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам", "Хамтын гэрээ"-нд заасны дагуу ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллаар шагнах эмч, ажилчдын нэрсийг хоёрдугаар хавсралтаар баталсугай" гэх тушаалыг гаргасан байна. 

Өөрийн гаргасан тушаалын дагуу өөртөө 80.000 төгрөгийн түлээ, нүүрсний урамшууллыг авчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар З.Балдандугар дарга нь орон сууцанд амьдардаг гэх. Хэрвээ уг нүүрс гэр хороололд амьдардаг нэг ажилтанд очсон бол эзнээ олох байсан гэх шүүмжлэл байна.