В.Путиныг Монголд айлчлах үеэр АНУ-ын Элчин сайдын яамны байранд Япон, Англи, Австралийн Элчин сайд нар очиж олон цагийн уулзалт хийжээ

В.Путиныг Монголд айлчлах үеэр АНУ-ын Элчин сайдын яамны байранд Япон, Англи, Австралийн Элчин сайд нар очиж олон цагийн уулзалт хийжээ

Манай улс өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эх орондоо угтан авч, "хэл ам" дагуулсан айлчлалын ард гарсан. Тодруулбал, В.Путин нь энэ сарын 05-ны өдөр Монгол Улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг хийсэн юм. 

Түүнийг ирэх сургаар маш их эсэргүүцэл ирсний тодорхой заримыг дурдвал манай улсад суух гадны зарим орны Элчин сайдууд тэр дундаа АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган "Save Ukraine" хэмээн албан ёсны цахим хуудаснаа бичсэн явдал байв. Түүнээс бусад Элчин сайдууд ч мөн В.Путиныг баривчлах Гаагийн шүүхийн өмнө хүлээсэн үүрэг зэргийг бидэнд сануулж байсан юм. В.Путиныг угтах ёслолын арга хэмжээнд манай улсад суух гадны улс орнуудын Элчин сайд нараас нэг нь ч оролцоогүй. Угтаа бол төрийн өндөр дээд хэмжээний айлчлалд тус улсад суух гаднын Элчин сайдууд байлцдаг. Харин В.Путины айлчлалын үеэр түүнийг дагалдан яваа албан тушаалтнуудаас өөр бусад албаныхан байгаагүй юм. 

Тэгвэл В.Путиныг айлчилсан өдөр манай улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны байранд Япон, Англи, Австралийн Элчин сайд нар хүрэлцэн очиж урт хугацааны туршид уулзалт хийсэн гэх мэдээлэл байна. 

Ташрамд дурдахад, Япон улсаас М.Игавахара, Англи Улсаас Фиона Блайт, Австрали улсаас Кэйти Смит нар ажиллаж байна.

- АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НУУЦ ТӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ В.ПУТИНЫ БУУХ ГАЗРЫН БАЙРШЛЫГ ГЭНЭТ ӨӨРЧИЛЖ БУЯНТ-УХААД БУУЛГАЖЭЭ

Эдгээр улсаад бидний нөхцөл байдлыг ойлгож байсан ч Гаагийн шүүхийн гишүүн орныхоо үүргийг санах ёстой талаар мэдэгдэж байсан билээ. Мөн Олон улсын эрүүгийн шүүхээс дээрхтэй адил мэдэгдлийг хийсэн. гадны улсуудын байр суурь ийм байхад манай дотоодод No war хөдөлгөөний залуус Соёлын төв өргөөний гадна жагссанаас гадна Японд байрлах Монголын Элчин сайдын яамны гадна тус улсын зарим иргэд цугларч “В.Путиныг одоо баривчил”, “Путин бол дайны гэмт хэрэгтэн”, “В.Путиныг айлчлуулж байгаа Монгол бол бүдүүлэг” гэсэн лоозон бүхий жагсаал болсон байдаг.  Тус жагсаалд Японы 11 иргэн оролцсон гэх мэдээллийг зарим олон улсын хэвлэл мэдээлсэн бөгөөд жагсаалд оролцогчид манай Элчин сайдын яаманд өргөдөл гаргаж, “Монгол Улсад ирээд буй дайны гэмт хэрэгтэн В.Путиныг баривчил” гэх утгатай шаардах хуудсыг гардуулсан гэж буй. Мөн Японы Засгийн газар үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй гэсэн утгатай мэдээллийг тэд хийсэн байдаг. 

Дээрхээс гадна В.Путин нь энэ сарын 04-ний шөнө Монголд ирэхдээ Чингис хаан нисэх онгоцны буудалд бус ашиглахаа больсон нисэхт байрлалтай Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд буусан. Түүнийг тодорхой цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд ирнэ гэсэн албаны мэдээлэл байсан ч байршлаа гэнэт өөрчилсөнд олон хүн гайхан хүлээн авсан.

Тэгвэл  аюулгүй байдлын нууц төлөвлөгөө ашиглан түүний буух газрын байршлыг өөрчилж Буянт-Ухаад буулгажээ.

Түүнээс гадна 13.00 цагт Сүхбаатарын талбайд ирэх байсан тэрбээр 20 минутаар хоцорсон нь ч аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой байсан талаар албаныхан хэлж байна. Түүний айлчлалын үеэр нэг, хоёр, гурван бүсийн хамгаалалтыг авсан бөгөөд no war хөдөлгөөний залуусыг нэгдүгээр бүс рүү нэвтэрсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагаас саатуулсан байдаг.