УИХ-ын 2024 оны намрын чуулган аравдугаар сарын 01-нд нээлтээ хийнэ гэж мэдээлжээ

УИХ-ын 2024 оны намрын чуулган аравдугаар сарын 01-нд нээлтээ хийнэ гэж мэдээлжээ

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 1 /2024.10.01/-нд нээлтээ хийх талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Намрын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээр товлоод байгаа аж. Учир нь Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг өргөн бариад байгаа юм.