Монгол Улсын Ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "Залуучуудын асуудал xариуцсан" зөвлөx Сексцагаанбогд буюу рэппер Б.Гантулгын бусдын биед халдсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хохирогч гэх эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалж, холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэх үү, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах уу гэдэг нь тодорхой болох юм. Мөн түүнд зодуулж хүнд гэмтсэн гэх залуугийн ярилцлага өнөөдөр олон нийтэд ил болж, мэдээлэгдээд байна.
Энэ мэт ёс зүйн ноцтой зөрчил гаргаж буй түүнийг Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаас нь чөлөөлөх үү эсвэл үргэлжлүүлэн ажиллуулах уу гэх асуулт гарч буй. Тэгвэл одоогоор түүнийг зөвлөхийн ажлаас нь чөлөөлөх талаар яригдаагүй бөгөөд хэвийн ажил үүргээ гүйцэтгэж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнийг сонгуулийн үеэр МАН болон өнөөгийн Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж сурталчилгаанд оролцож ажиллаxад олон нийтийн зүгээс xүчтэй шүүмжилсэн юм.