Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө /LIVE/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө /LIVE/

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  УИХ-ын гишүүд өнөөдөр (2024.09.10) хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Түүнээс хойш 29 дахь жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг ийнхүү хүндэтгэн тэмдэглэж байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31400 гаруй  иргэнийг цагаатгаад байна.

ВИДЕО: