Орхон аймгийн МАН-ыг ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хугацаандаа тодруулж чадаагүй тул АН-аас Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гомдол гаргажээ.
Тус гомдолд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2024 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ны хооронд нам эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах ёстой. Гэтэл Орхон аймгийн МАН нь 2024 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрээ 2024 оны есдүгээр сарын 3-ны үүрээр гаргаж хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй тул МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.