Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаныхаа даргаар Н.Лхагвадоржийг томилжээ.
Хяналт, үнэлгээний Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-д заасан асуудлын хүрээнд Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага аж.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нь:
- 2015-2016 оны хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргын боловсрол, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх
- 2017-2021 оны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан зөвлөлийн дарга
- 2017-2021 оны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОТБ зөвлөх
- 2008-2024 оны хугацаанд “Ноён Алтай Групп”-ийн ерөнхий захирал
- 2023-2024 оны хугацаанд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2024-оноос Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.
"Н.Лхагвадорж нь Ц.Тувааны хүргэн" хэмээж лайвчин Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдэж байсан. Ц.Тувааны хувьд өдгөө УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан тушаалыг хашиж байгаа юм.